Монголын Шүүгчдийн холбооны Орхон аймаг дахь салбар хорооноос 2022 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөндөө “Хуульчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус өдрийг угтан Орхон аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн “ХУУЛЬЧДЫН ӨДӨР” өдөрлөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн ач холбогдол нь хуулийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийг зөв таниулах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх зорилготой юм.
Уг өдөрлөгт Орхон аймгийн Шүүхүүд болон шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатчдын зөвлөл зэрэг байгууллагууд оролцож, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан бөгөөд иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хаана, хэрхэн хандаж хамгаалуулах талаар хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, мөн энэ талаар орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан олон нийтэд хүргэлээ.
Түүнчлэн тус өдөрлөгөөр оролцогч 8 байгууллагуудын хуульчдын дунд спортын /волейбол, ширээний теннис, дартс/ 3 төрөлт тэмцээн зохион явуулж, “ТЭРГҮҮН” байрт Шүүх, “ДЭД” байрт “Прокурорын газар, “ГУТГААР” байрт Цагдаагийн газар тус тус шалгарч, “ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагналаар шагнагдлаа.
Монголын шүүгчдийн холбооны
Орхон аймаг дахь салбар хороо