Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2022-оос 2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

 

 

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд “Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт”-ыг хэрхэн батлах талаар зохицуулсан байдаг.

 

 

62.2.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг дараах журмаар бүрдүүлнэ:

62.2.1.Ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан баталсан жишиг тоог үндэслэн иргэдийн төлөөлөгчийн нэрсийг гаргуулахаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

62.2.2.улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг санамсаргүй аргаар цахим хэлбэрээр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас сонгож, холбогдох мэдээллийн хамт 21 хоногийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлэх;

62.2.3.Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн нэрсийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тухайн анхан шатны шүүхийн Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран нягталж, иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн шүүхийн Тамгын газрын дарга баталгаажуулах.

62.3.Энэ хуулийн 62.2-т заасны дагуу гаргасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт хоёр жил хүчинтэй байна 

 

 

       Дархан-Уул аймгийн хэмжээнд 2630 хүн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна.Үүнээс Дархан сум 773,  Шарын гол сум 156 , Орхон сум 173, хүн тус тус сонгогдсон байна. Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Нинжбадгар нар сонгогдсон иргэдэд мэдээлэл хүргэсэн юм. Үүнд:

  • шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр хэрхэн сонгогддог
  • сонгогдсон тохиолдолд хэрхэн шүүх хуралдаанд оролцох
  • иргэдийн төлөөлөгчийн эдлэх эрх, хүлээх хариуцлага
  • иргэдийн төлөөлөгчийн гаргах дүгнэлтийн ач холбогдол
  • иргэдийн төлөөлөгчийн хөлс, замын зардал, албан томилолт зэргийг багтаав.

 

    Мөн Дархан-Уул аймгийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагааны онцлогийг танилцуулж, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.

 

 

Дархан-уул аймаг дахь давж заалдах шатны болон  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар