Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнийг шүүхийн тамгын газраас зохион байгуулдаг. Шуурхай зөвлөгөөн энэ сарын 27-ны өдөр болж, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,  захиргааны албан хаагчид оролцлоо.

 

 

       Энэ удаагийн зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн үйл ажиллагааны болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал, зар, тойм орсон мэдээ, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

 

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүх нь 2022.06.25-ны өдрийн байдлаар:

 

        Иргэний 74 хэрэг бүртгэгдсэнээс 62 хэргийг шийдвэрлэж, 2 хэрэг хүлээн авахаас татгалзаж, 10 хэргийн үлдэгдэлтэй. Хянан шийдвэрлэсэн 62 хэргээс 23 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  35 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 4 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүх нь 2022.06.25-ны өдрийн байдлаар:

 

          Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021 оны үлдэгдэл 1 эрүүгийн хэрэг, 2022 онд шинээр 33 эрүүгийн хэрэг, зөрчлийн 3 хэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал 11, нийт 48 хэрэг хүлээж авсан. Үүнээс 31 эрүүгийн хэрэг, 2 зөрчлийн хэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал 11, нийт 44 хэрэг шийдвэрлэж, 3 эрүүгийн хэрэг, 1 зөрчлийн хэргийн үлдэгдэлтэй байна.

       Хянан шийдвэрлэсэн эрүүгийн 31 хэргийн хувьд 14 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өөрчлөлт 10, хүчингүй 6, зөрчлийн 1 хэрэгт өөрчлөлт оруулж, 1 хэргийг хэвээр үлдээж, 11 Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материалыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан

шатны шүүх 2022.06.25-ны өдрийн байдлаар:

          

  • Өмнөх оны үлдэгдэл 5 хэрэг,
  • Шинээр 12 нэхэмжлэл хүлээн авсан
  • Дахин хэлэлцүүлэхээр 1 хэрэг

        Нийт 6 хэргийг шийдвэрлэж, 3 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 хэргийг нэгтгэсэн.

  • Одоогийн байдлаар 6 хэргийн үлдэгдэлтэй.

       Хянан шийдвэрлэсэн 6 хэргээс 1 хэргийг хялбаршуулсан журмаар, 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, 3 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

Дархан-уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар