Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Шүүхийн ёс зүйн хорооноос "Шүүхийн ажилтны ёс зүй” сэдвээр давтан сургалт зохион байгууллаа. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулсан юм. Сургалтаар ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх агуулгын хүрээнд мэдээлэл бэлтгэн хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлгийн сэдвээс дурдахад,
- Шүүхийн ажилтны харилцаа гэж юу вэ?
- Эрүүл зөв харилцааг хэрхэн бий болгох
- Байгууллагын харилцааны ёс зүй,
- Төрийн албан хаагчид тавигдах шаардлага зэрэг сэдвийн хүрээнд ярилцсан юм. Төгсгөлд нь хувь хүний эелдэг харилцаа, итгэл үнэмшил, харилцан бие биенээ хүндлэх, бусдыг сонсох чадварын талаар нээлттэй үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх