Завхан аймгийн шүүхийн тамгын газраас Шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын дунд танин мэдэхүйн “Центавр” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 4 баг оролцож, "Үндсэн хууль”, "Монгол Улсын шүүхийн тухай хууль”, "Хөдөлмөрийн тухай хууль”, "Шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагын нийтлэг журам” болон танин мэдэхүйн асуултын хүрээнд даалгавар гүйцэтгэсэн юм.

 

 

       Тэд өгүүлбэр бүтээх, багаар болон багийн ахлагч нар хариулах, үйлчилгээний ажилтан хариулах гэсэн дөрвөн үе шаттайгаар өрсөлдлөө. Шүүгч нарын зүгээс баг тус бүрийн асуултад хариулсан байдлыг 1-3 оноогоор дүгнэв.

 

 

     Багийн нийт дүнгээр шүүгчийн туслах Д.Бат-Отгон ахлагчтай "Дэнс” баг нэгдүгээр байр, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж ахлагчтай "Puppy” баг хоёрдугаар байр эзэлж, баг тус бүрийг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар