Хөвсгөл аймгийн шүүхийн захиргаа болон үйлчилгээний ажилтнуудад “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжууд болон түүнд нийцүүлэн гаргасан журмын хэрэгжилтийг хангах талаар Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Отгонтуул мэдээлэл өгсөн юм.

 

 

    Түүнчлэн албан хэрэг хөтлөлт, түүний стандарт, албан хэрэг хөтлөлтийн явцад баримт бичигтэй ажиллах, зохион байгуулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах зэрэг агуулгын хүрээнд холбогдох журмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар харилцан ярилцлаа. Уг ажлыг шүүхийн сургалт, судалгааны багийн төлөвлөгөөнд заасны дагуу ийнхүү хэрэгжүүлэв.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Сургалт, судалгааны баг