Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, нээлттэй, ил тод зохион байгуулах ажлын хүрээнд сургалт зохион байгууллаа.
Тус шүүхийн Ерөнхий шүүгч А.Цэрэнханд, шүүгчийн туслах Д.Пүрэвжаргал, О.Уламмандах нар 2022 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Эрдэнэ, Өргөн, Улаанбадрах зэрэг сумд ажилласан юм.
Сургалтаар "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох оролцоо", "Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмын" тухай мэдээлэл өглөө.