Хэнтий аймаг нь 2022 оны “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор тус шүүх нь Дархан сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг, МӨХ-ний Бор-Өндөр сум дахь салбар зөвлөлтэй хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Хүндлэл дүүрэн гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал “Хүүхэд хүмүүжүүлэхэд тань туслах монгол арга барил” сэдвээр, өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ “Хүүхдийн эрх” сэдвээр тус тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид болон тус сумын ЗДТГ-ын ажилтнуудад сургалт хийж, мэдээлэл өглөө.