Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ховд Их Сургуулийн Эрх зүйн тэнхимтэй уулзалт хийлээ.
Шүүхийн мэдээлэл, статистик, судалгааг хөгжүүлэх, шүүхийн болон их сургуулийн оюуны сан, бааз суурийг түшиглэн, сэдэвчилсэн төрөлжсөн судалгаа хийх, тодорхой хэрэг, маргааны чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээг эргэлтэд оруулж, оюутан суралцагчдад ашиглуулах, шүүгч, ажилтнууд их сургуулийн номын сангаас шаардлагатай, ном, товхимол, сургалтын орчноор хангагдах зэрэг асуудлаар санал солилцож, 2022-2023 онд хамтран ажиллахаар боллоо.