Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ард Аюушийн талбайд амжилттай зохион байгууллаа.
Нээлттэй өдөрлөгт үйлчлүүлэхээр ирсэн ард иргэдэд шүүхийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл болон шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг, шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгч зэрэг хууль эрх зүйн зохицуулалтын талаар ойлголт өгч, тараах материал, гарын авлагаар ханган, ард иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлж, санал хүсэлтийг авч ажиллав.