Хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, хамгааллын үйлчилгээний талаар хүүхдүүдийн санал бодлыг сонсож, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд хүргэх, тулгамдаж буй асуудлаар шийдвэр гаргахад нөлөөлөх зорилгоор Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа. Зөвлөгөөнд Булган аймаг дахь шүүхийн төлөөлөл болон төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.