Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх болон тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэг Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд ажиллалаа.

       Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тогсонд зохион байгуулагдсан Малчдын зөвлөгөөнд Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэг нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон түүний давуу тал, өргөдөл хэрхэн гаргах талаар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд нэхэмжлэлийн бүрдүүлбэр, өргөдөл, хүсэлт гомдлыг хэрхэн гаргах талаар мэдээллийг иргэдэд сурталчилан таниулах  ажиллагааг хийж гүйцэтгэлээ.