Үндэсний бичгээ эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, төрийн албан хаагчдын монгол бичгийн хэрэглээний чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "ХҮМҮҮН БИЧИГ-ХҮН БҮРИЙН БИЧИГ" уралдааныг Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын албан хаагч нарын дунд үе шаттайгаар зохион байгуулж байна.
2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хуулийн байгууллагуудын дундах 1 дүгээр шатны уралдаан явагдсан бөгөөд тус уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газар оролцож, Шүүхийн Тамгын газрын баг тэргүүн байр эзэллээ.
Тус уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.