“Гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн хүүхдүүдийн талаарх баримт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Тус шүүхийн тамгын газраас гаргасан Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдаас үйлдсэн гэмт хэргийн болон шүүхээр шийдвэрлэгдсэн өсвөр насны шүүгдэгчийн талаарх судалгаанаас дүгнэхэд гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүдэд боловсролын байгууллагаар нь дамжуулан сургалт зохион байгуулах нь үр дүнтэй болох нь тогтоогдсон тул жил болгон ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг сургуулиудын нийгмийн ажилтантай хамтран зохион байгуулж хэвшсэн бөгөөд уг ажлын хүрээнд Орхон аймгийн 15 дугаар бүрэн дунд сургуулийн 9-12 дугаар ангийн нийт 30 сурагчдад “Гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн хүүхдүүдийн талаарх баримт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Гэмт хэрэгт холбогдож болзошгүй нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдсоноос үүсэх үр дагаврын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, шүүхээр ял шийтгүүлсэн хүүхдүүдийн талаар судалгааг танилцуулж, харилцан яриа өрнүүлэн хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
Сургалтыг Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир, Д.Дэмбэрэлжүний эвлэрүүлэн зуучлагч Б.Алтаншагай, эвлэрүүлэн зуучлагчийн туслах У.Баярмаа нар удирдан зохион байгууллаа.