Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгч, Шүүхийн Тамгын газрын ажилтнууд Мөрөн суманд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гаднах орчны өнгө үзэмжийг сайжуулах зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд 50 ширхэг мод тарилаа.
Түүнчлэн байгууллагын хашаан доторх саравч /беседка/ будах, ойр орчмын хог хягдлыг цэвэрлэх, зүлэгжүүлэх, цэцгийн үрсэлгээ хийх, талбай услах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Дэд бүтэц, үйлчилгээний баг