Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг таниулан сурталчлах, иргэдийн хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүгч Г.Энх-Амгалан, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, жолооч Д.Жаргалсайхан нар Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдуудад "Нээлттэй шүүх” арга хэмжээ зохион байгууллаа.
Ажиллах хугацаандаа 7 нэхэмжлэлийг хүлээн авч, 7 иргэний хэрэгт гэрч асуух болон бусад ажиллагааг хийн хэргийг хянан шийдвэрлэж, 60 гаруй иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардагдах баримт материалын талаарх мэдээллийг өгч ажиллаа.
Мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн тус сумдуудаас сонгогдсон 24 шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт ганцаарчилсан болон хамтарсан сургалтыг зохион байгууллаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР