Байгууллага, хуулийн этгээд, иргэдэд хүргэх мэдээллийн ил тод байдлын цахим болон биет орчинг сайжруулах, шүүхийн үйлчилгээ, чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой "Нээлттэй шүүх" арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорин музейн албан тушаалтнуудад шүүхийн үйл ажиллагаа, зарчмын талаар сургалт, мэдээлэл хүргэлээ.

 

 

          Шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа "Шүүхэд мэдүүлэх эрх” 2022 оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн хэргийн тойм, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан "Авилга, түүний эсрэг арга хэмжээ” сэдвээр тус тус мэдээллээ.

 

       

        Энэ үеэр холбогдох албан тушаалтнуудын асуусан асуултад хариулт өгч, шүүхийн тамгын газраас цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар танилцуулсан юм.

 

Өвөрхангай аймгийн шүүхийн Тамгын газар