Энэ онд Баянхонгор аймгийн шүүхийн 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж Төрийн албан хаагч, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, шинэ санал санаачилга дэвшүүлэх зорилгоор илтгэлийн уралдааныг Баянхонгор аймаг дахь төрийн албан хаагчид, судлаачдын дунд зохион байгуулав.

 

       Илтгэлийн уралдааны удирдамжид заасны дагуу 2022 оны 04 сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 сарын 09-ний өдрүүдэд илтгэлийг хүлээн авч II шатанд шалгарсан 4 оролцогчийн илтгэлийг 2022 оны 05 сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг дахь шүүхийн байранд хэлэлцүүлж Тэргүүн болон Дэд байрны илтгэлүүдийг шалгарууллаа.

 

Дэд байранд:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Гантулга

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам

Тэргүүн байранд:

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Отгонбаяр нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

 

Мөн Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Баянхонгор аймгийн Прокурорын газрын төлөөлөл, Баянхонгор аймаг дахь өмгөөлөгч нарын төлөөллүүд илтгэлийн уралдааны сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар ярилцаж нэгдсэн нэг ойлголтод хүрснээр үйл ажиллагаа өндөрлөсөн юм.