Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, 2022 оны туршид зохион байгуулж байгаа "Хамтдаа хөгжье" аяны хүрээнд Ховд аймгийн Эрүү, Иргэний багаас тус шүүхийн Тамгын газрын ажилтнуудын дунд Ховд-Шүүх Аха тэмцээнийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Ховд-Шүүх Аха тэмцээнд оюун ухаан, авхаалж самбаагаар хошуучлан шүүхийн тамгын газрын нягтлан бодогч Б.Мөнхбаяр Тэргүүн байр, шүүгчийн туслах Ц.Энхтуяа Дэд байр тус тус эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.