Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүл рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд 5 дугаар сард "Гэр бүлийн хөгжил оролцоо" аяныг эхлүүлсэн.
Уг аяны хүрээнд Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Гэр бүлийн уламжлал, хөгжлийн чиг хандлага” Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг оролцож “Гэр бүл цуцлалт, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн 3-р байр эзэллээ.