Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх ажиллагаа болон зөрчлийн хуулийг нэг хэрэглэхэд тулгамдаж буй асуудлаар 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хамтарсан уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа.

 

 

       Зөвлөгөөнд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймгийн Прокурорын газар, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар хорих ангиудын төлөөлөл оролцож, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож зөвшилцлөө.