Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Төвийн бүсийн шүүхүүдийн 6 төрөлт спортын тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

            Энэхүү тэмцээнд Булган, Орхон, Сэлэнгэ, Сэлэнгэ-Хөтөл, Сэлэнгэ-Зүүнхараа, Хөвсгөл, Төв, Дархан-Уул аймгуудын шүүхүүд болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны баг тамирчид дартс, ширээний теннис, шатар, даам, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Спортын тэмцээний шилдгүүдээр дараах баг, тамирчид тодорлоо.

            Дартс төрөлд /Эрэгтэй/

  1. Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр- 1-р байр
  2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч – Б.Эрдэнэмөнх-  2-р байр
  3. Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар- 3-р байр

Дартс төрөлд /Эмэгтэй/

  1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин- 1-р байр
  2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч- З.Тунгалагмаа- 2-р байр
  3. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Батцэцэг- 3-р байр

Ширээний теннис /Эрэгтэй/

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс- 1-р байр
  2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар- 2-р байр
  3. Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газрын бичиг хүргэгч Г.Маналжав- 3-р байр

Ширээний теннис /Эмэгтэй/

  1. Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын Д.Энхболор- 1-р байр
  2. Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах-Б.Оюунбилэг-2-р байр
  3. Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Ж.Ариунжаргал

Шатар

  1. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Б.Алтанбагана-1-р байр
  2. Орхон аймгийн шүүхийн тамгын газрын нярав- М.Хишигдорж-2-р байр
  3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од- 3-р байр

Даам

  1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгчийн туслах Д.Ёлка
  2. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын үйлчлэгч- С.Тунгалаг
  3. Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн- Д.Одонтунгалаг

САГСАН БӨМБӨГ /эрэгтэй/

1. Орхон аймаг

2. Төв аймаг

3. ШЕЗ-ийн ажлын алба

САГСАН БӨМБӨГ /эмэгтэй/

1. Орхон аймаг

2. Төв аймаг

3. Сэлэнгэ аймаг дахь шүүх болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн хамтарсан баг

ГАР БӨМБӨГ /эрэгтэй/

1. Дархан-Уул аймаг, АШШ

2. Төв аймаг

3. Дархан-Уул аймаг, ДЗШШ

ГАР БӨМБӨГ /эмэгтэй/

1. Булган аймаг

2. Орхон аймаг

3. Хөвсгөл аймаг

          Спортын тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Орхон аймаг дахь шүүхийн баг тамирчид тэргүүн байр, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн баг тамирчид хоёрдугаар байр, Сэлэнгэ аймаг дахь шүүх болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн хамтарсан баг тамирчид гуравдугаар байр тус тус эзэллээ.

          Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа  баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.


 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР