“Элэг бүтэн жаргалтай гэр бүл” өдөрлөг зохион байгууллаа

            НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан үүнтэйгээр холбоотойгоор дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын ГХУСАЗ салбар зөвлөл, Бор-Өндөр сумын ЗДТГ-ын Хууль зүйн эрх зүйн мэргэжилтэнтэй хамтран 10 хос буюу 5 гэр бүл, зорилтот бүлгийн 10 иргэн, мөн тус сумын 3,4-р багийн засаг дарга нарыг хамруулан “Элэг бүтэн жаргалтай гэр бүл” өдөрлөгийг 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бор-Өндөр сумын иргэний танхимд амжилттай зохион байгууллаа.

Шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяа, П.Амаржаргал нар нь “Гэр бүлийн харилцаа, хандлага”, “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлог, ялгаа” сэдвээр өдөрлөгт ирсэн гэр бүлүүдэд сургалт хийж, энэ чиглэлийн богино хэмжээний кино үзүүлж, харилцан санал солилцлоо.

 Өдөрлөгийн үеэр Эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар сурталчлан таниулах, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Энхмаа “шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг”-ийн талаар мэдээлэл хийж, тус шүүхээс бэлтгэсэн гарын авлагыг тараан, хөгжөөнт “АХА” тэмцээнийг зохион байгуулж, өргөмжлөл, гарын бэлэг гардууллаа.