Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хяналт шалгалт, үнэлгээ хийлээ.

Хяналт шалгалтаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон холбогдох дүрэм журмын хэрэгжилт, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар иргэдээс Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн шийдвэрлэлт, талуудын эвлэрсэн байдал, үүнээс гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн байдалд тус тус хяналт шинжилгээ, судалгаа хийж, цаашид анхаарах асуудал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, хяналт шинжилгээний тайланг Шүүхийн Тамгын газрын даргад болон шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр тогтов.

Тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 276 өргөдлийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 25 өргөдлийн хамт нийт 301 өргөдлөөс 170 өргөдлийг шийдвэрлэж,  82 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр татгалзаж, одоо 49 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР