Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант суманд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажиллаж, 12 багийн Засаг Дарга, Нийгмийн ажилтнууд, холбогдох ажилтнуудтай уулзалт хийж, шүүхийн тухай хуулийн танилцуулга хийж, шүүхийн шинэтгэлийн мөн чанар, агуулга, шүүхийн үйлчилгээ, цахим хэлбэрээр мэдээлэл авах боломж, ард иргэдэд хууль, шүүхийн талаар мэдээлэл хүргэх, багуудад ажиллах, сургалт зохион байгуулах, хамтран ажиллах зэрэг мэдээллүүдийг хүргэж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зорилтот бүлэгт хүрч ажиллахад хамтран ажиллах зэрэг асуудлаар хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлов. Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгуулж, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаархи хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Жаргалант сумтай 2021 онд байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний биелэлтийг хэлэлцэн дүгнэж, 2022 онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, ажлын төлөвлөгөөг баталснаар уулзалт амжилттай болж өндөрлөлөө.