Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, 2022 оны туршид зохион байгуулж байгаа "Хамтдаа хөгжье" аяны хүрээнд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн багаас тус шүүхийн Тамгын газрын ажилтнуудын дунд Ажил мэргэжлийн уралдааныг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Ажил мэргэжлийн уралдаанд шүүгчийн туслах хууль хэрэглээний бодлого бодох аргачлал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хурдан зөв бичих ур чадвар, төрийн үйлчилгээний ажилтнууд ЭССЭ бичлэг, нийт шүүхийн захиргааны ажилтнууд хуулийн бодлогын тест сорил бөглөж, нийлбэр дүнгээр уралдааны дүнг гаргалаа.
Ажил мэргэжлийн уралдаанд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цэрэннадмид, шүүгчийн туслах О.Ням-Адъяа нар эхний 3 байр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантуяа нар Тусгай байр, мөнгөн шагналаар шагнагдлаа.