“Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, холбогдох байгууллагын дарга нар ирж оролцлоо. Арга хэмжээ Монгол туургатан театрт 2022 оны 5 сарын 6-ны өдөр зохион байгуулагдаж сайд Х.Нямбаатар “Эрх зүйн шинэтгэл” “Шударга ёсыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ” сэдвээр илтгэл тавилаа. Мөн арга хэмжээний үеэр тухайн байгууллагадаа олон жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилчдыг шагнаж урамшуулснаас Төв аймаг дахь шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жавхланбаярыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэг, Э.Туул нарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, шүүгчийн туслах Ж.Оюунзул, Б.Ууганцэцэг нарыг Төв аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагналаа. Мөн Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын нярав М.Пагамсүрэнд түрээсийн орон сууцанд орох “Батламж” гардууллаа.