Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2022 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар - Нээлттэй Хаалттай 457 дугаар хорих ангитай хамтарсан уулзалтыг 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнд тус шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, ажилтнууд оролцож, 2022 оны эхний 4 сарын байдлаар эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт, анхаарах асуудлын талаар харилцан мэдээлэл хийж, санал солилцож, шүүхийн шийдвэрийн биелэлтийг сайжруулах чиглэлээр цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөснөөр уулзалт амжилттай үр дүнтэй болж өндөрлөлөө.