Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын "Прогресс" дунд сургуулийн 9-12 дугаар ахлах ангийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа. Сурагчдыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хүлээн авч, уулзалт хийж, шүүхийн байгууллагын онцлог, зохион байгуулалт, ажлын талаар тайлбарлан танилцуулж, сонирхсон асуултанд хариулж, шүүхийн байр, орчинтой танилцуулж, сурагчдад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө. Сурагчид шүүхийн үйл ажиллагааны онцлогийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж, хууль эрх зүйн мэдээлэл өгсөнд шүүхийн байгууллагад талархал илэрхийллээ.