Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд 2022-2024 онд болох эрүүгийн болон иргэний хэргийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр тус шүүхийн харьяаны Баянмөнх, Бор-Өндөр, Галшар, Дархан сумдын иргэдээс нийт 185 иргэн сонгогдсоноос Бор-Өндөр сумын 1 дүгээр багаас сонгогдсон 46 иргэдийн төлөөлөгчид ил захидал, гарын авлага хүргүүллээ.
Тус шүүх нь сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийг шүүх хуралдаанд идэвхитэй оролцуулах, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, тангараг өргөх журам зэрэг холбогдох мэдээллийг хүргэх, сургалт сурталчилгаа хийх ажлыг Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.