Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн баталсан журмуудыг тухай бүрд шүүгч, ажилтнуудад танилцуулах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор шинэчлэн батлагдсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”, “Шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах ажлыг зохион байгуулах журам”-ыг тус тус  өнөөдөр /2022.05.13/ шүүгч, ажилтнуудад танилцуулж, шүүхийн захиргааны ажилтнууд үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. 

 

 

       Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад аль ч хэлбэрээр мэдэгдэж, хаанаас ч цахимаар оролцох боломжтой ба цахимаар оролцогч нь сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, харагдах орчин зэрэг нөхцөлийг бүрдүүлсэн байхаар зохицуулагджээ. 

Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд тус журмуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж, ажиллах чиглэлийг нийт шүүхийн захиргааны ажилтнуудад өглөө.