Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан хууль зүйн зөвлөмж туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилготой “Хуульчийн про боно өдөр”-ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын соёлын төвд амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр шүүхээс анхан шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, танилцуулга, гарын авлага тараах, иргэдэд шүүхийн мэдээлэл лавлагааг танилцуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сурталчлан таниулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл хийх, шүүхэд хандах, мэдүүлэх эрхийн талаар зөвлөгөө, мэдээллийг иргэдэд хүргэлээ.