Баруунтуруун, Зүүнговь сумдын шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 19 иргэн болон тухайн багийн Засаг дарга нарт Шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Ё.Мөнхгэрэл нар сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгч нарыг гарын авлага, тараах материалаар хангалаа.
Түүнчлэн тус сумдын засаг даргын тамгын газрын байранд мэдээллийн самбар байршуулсан юм. Улмаар шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах нөхцөл боломжийг бүрдүүлж байна.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР