Дорнод аймгийн шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид "Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг шинжилгээ”-нд хэрхэн хамрагдах тухай эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөнд суув.
Аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Ариунгэрэл, Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баттуяа нар зөвлөгөө мэдээллийг өгөв. Засгийн газрын шийдвэрээр энэ сарын нэгний өдрөөс эхлэн орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлсэнтэй холбогдуулан тус уулзалтыг зохион байгууллаа.