Баян-Өлгий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нартай уулзлаа. Уулзалтаар шүүхийн Тамгын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран гаргасан 2022 оны 1 дүгээр улирлын шүүхийн шийдвэрийн биелэлтийн судалгааг урьдчилсан байдлаар хэлэлцсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Баттулга уг тайланг шүүх тус бүрээр мэдээлэв. Уулзалтын үр дүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гарч буй асуудлуудын талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлын хүрээг тодорхойлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар боллоо.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР