Энэ онд Дархан хотод шүүх байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгаа билээ. Уг ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2022 оны 04 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байранд шүүхийн 60 жилийн түүхэн замналыг залуу хойч үедээ таниулах, салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг хэлэлцэж ахмад ажилтан албан хаагчдын сургамж, сургаалыг сонсох зорилгоор “ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН”-ы 3 үеийн уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад ахмад үеийн төлөөлөл З.Хандаа /Нарийн бичиг/, Г.Хишигжаргал /нарийн бичиг/, Х.Байгалмаа /бичээч/, Ц.Оюунгэрэл /шүүгчийн туслах/, С.Нарантуяа /нягтлан бодогч, Д.Чулуунжав /жолооч/, Ч.Чулуун, дунд үеийн төлөөлөл Б.Сэрүүнтунгалаг /шүүгчийн туслах/, Ч.Болормаа /шүүгчийн туслах/, Б.Баярсайхан /шүүгчийн туслах/, Б.Чинбаатар /шүүгчийн туслах/, Б.Болормаа /нягтлан бодогч/ нар болон одоо ажиллаж байгаа шүүхийн захиргааны ажилтан алба хаагчид оролцож ажил, амьдралын туршлагаа хуваалцан халуун дотно яриа өрнүүллээ.
Цаашид шүүгч нарын “ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.