Төв аймгийн шүүхийн Тамгын газар 2022 оны 05-р сарын 02-ны өдөр “Илтгэх Индэрийн Ирээдүй” төрийн бус байгууллагатай хамтран “Та бусдад юу түгээдэг вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг уг төрийн бус байгууллагын багш Д.Хүрэлбаатар зааж, шүүхийн 27 албан хаагч хамрагдлаа.
Уг сургалтаар ёс зүй, харилцаа хандлагын талаарх ойлголтоо нэмэгдүүлж харилцаа, эерэг хандлагын талаар өөрсдийн санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт боллоо.