Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл хүргэх “Хуульчийн про боно өдөр-2022” орон даяар зохион байгуулагдаж байна. Говь-Алтай аймгийн тухайд тус өдөрлөгийг өнөөдөр\2022.05.02\ төв талбайдаа зохион байгуулж буй юм.
Өдөрлөгт аймгийн шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслахууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.