Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч нарыг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хүсэлт гаргагч болон шүүх өөрийн санаачилгаар хийдэг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг хэрэгжүүлэх үүднээс иргэний бүртгэлтэй холбоотой баримт бүрдүүлэх ажлыг улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгуулахаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах баг