Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас  Баянгол дүүргийн  Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй  хамтран  “ Эрүүгийн болон зөрчлийн хуулиар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн талаарх судалгаа, энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэн эрхээ хэрхэн хамгаалуулах” сэдвээр  сургалтыг  2022  оны 4 дүгээр сарын 21-нд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулав.

                                                    

 

Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах О.Янжинлхам  удирдан явуулж, хороодын хамтарсан багийн гишүүд, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын төлөөллүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

 

 

 

                           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн

                                          анхан шатны шүүхийн тамгын газар