Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын 2022 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн тамгын газрын нийт захиргааны албан хаагчдад “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хэлбэр” сэдэвт төлөвлөгөөт сургалтыг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг удирдан зохион байгууллаа.
Сургалтаар Захиргааны хуулийн ерөнхий зорилго, захиргааны актын төрөл, шинж, захиргааны байгууллага, албан тушаалтны талаарх мэдлэгийг өглөө.