Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын 2022 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Монголын радиогийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор Л.Мөнхтөрийг урьж ирүүлэн "СЭТГЭЛ” сэдвээр шүүгч, ажилчдад лекц зохион байгууллаа.
Уг лекцэд Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилчид хамрагдаж лекцийн сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, сонирхсон асуултад Л.Мөнхтөр дэлгэрэнгүй хариулт өгөв.