Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Баянгол дүүргийн 21, 22, 23 дугаар хорооны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдэд зориулсан сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр  Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулав.

 

 

       Сургалтаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал”, “Иргэдийн төлөөлөгчийн сонгон шалгаргуулах, ажиллуулах журам”, “Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, “Иргэдийн төлөөлөгчийн хөлс олгох журам”-ын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, гарын авлага материалаар хангаж ажиллалаа.

 

 

                                 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн

                                          анхан шатны шүүхийн тамгын газар