Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны дотоод сургалтын төлөвлөгөө болон Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу "Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журам”, "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” зэрэг 2 сэдвийн хүрээнд Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн дарга, шүүгчийн туслах О.Отгонбат шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа.
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2022 оны А/3 тоот тушаалаар Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулсан бөгөөд уг зөвлөл нь байгууллагын хэмжээнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс дүрэм, шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэн ажиллах чиг үүрэгтэй юм.