Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газраас гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэгтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор Баянхонгор аймаг дахь Онцгой байдлын газартай хамтран гал унтраах тархалтын сургуулийг 2022 оны 04 сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн байранд зохион байгууллаа.

 

       Тус сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар танхимын сургалт, гал гарсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар үзүүлэх сургалтыг тус тус орж алба хаагчдад холбогдох мэдлэг чадварыг олголоо.

 

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье.