Шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг таниулан сурталчлах, иргэдийн хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн сард шүүгч Э.Дулмаа, шүүгчийн туслах Б.Хулангоо, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нар Бат-Өлзий суманд "Нээлттэй шүүх” арга хэмжээ зохион байгууллаа.
Ажиллах хугацаандаа 8 нэхэмжлэлийг хүлээн авч, 4 иргэний хэрэгт гэрч асуух болон бусад ажиллагааг хийн хэргийг хянан шийдвэрлэж, 50 гаруй иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардагдах баримт материалын талаарх мэдээллийг өгч ажиллалаа.
Мөн тус сумын 6 шүүхийн иргэдийн төлөөлөгчид сургалт зохион байгуулж, Засаг даргын тамгын газарт байрлах "Шүүхийн мэдээллийн самбарт” иргэдэд зориулсан мэдээллийг шинэчилж байршууллаа.