Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах ажлын зохион байгуулалт, дотоод ажлын шуурхай байдал, уялдаа холбоо, харилцаа холбооны хараат бус бие даасан байдлыг хангах бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд шүүхийн үйл ажиллагаанд богино долгионы төхөөрөмж нэвтрүүлж, туршилтын холболтыг хийж, шүүхийн харуулын цагдаа, дэг сахиулагч цагдаа, ахлах цагдаагийн офицер болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газарт гар станц 4 ширхэгийг холбогдох хэрэгслийн хамт шүүхийн төсвийн 2 сая төгрөгөөр худалдан авч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээлгэн өгч, сургалт зохион байгууллаа.
БОГИНО ДОЛГИОНЫ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА
931 үзсэн