Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Үндэсний бичиг үсгийн баяр" тэмдэглэх тухай 105 дугаар зарлиг, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III" - ийг хэрэгжүүлэх Ховд аймгийн "Монгол хэл, бичиг" дэд хөтөлбөрийн хүрээнд үндэсний бичиг, өв соёл, түүхийг өвлөн эзэмших ажлыг тус шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулж байгаа ажлын үр дүнг байгууллагын "Монгол хэл, бичгээрээ зөв сайхан уншиж, бичиж сурцгаая" хөтөлбөрийг тус шүүхийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хурлаар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны хэлэлцэж, аймгийн хэмжээнд 2022 оны 2 дугаар улиралд зохиогдох "Үнэт өв, үндэсний дархлаа эх хэл минь" 5 удаагийн арга хэмжээ, аянуудад оролцохоор шийдвэрлэж, ажлын төлөвлөгөө, удирдамжийг баталлаа.