Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т “Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллана” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран тус шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар иргэдийн төлөөлөгчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол зэрэг эрх зүйн мэдлэг олгохын сацуу иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, гарын авлагаар хангаж ажиллаа.