Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажилтай А.Мэргэндарь нь Олон Улсын Таеквон-догийн Монголын холбооноос 2022 оны 04 дүгээр сард зохион байгуулсан Ази тивийн аваргын мөнгөн медальт Нохойхүүгийн Пүрэвсүрэн агсны нэрэмжит Монгол Улсын аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээний насанд хүрэгчдийн хар бүс 1 данн болон багийн түльний төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ.
А.Мэргэндарь нь 2008 оноос олон улсын таеквон-догийн “Чоно клуб”-т хичээллэж байгаа бөгөөд хар бүс 1 данн (зэрэг), спортын мастер цолтой, Ази тивийн аваргын хошой хүрэл медаль, Олон улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медаль, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 8 удаагийн аварга, 2015, 2017 оны шилдэг тамирчин залуу юм.
Шүүхийн хамт олны зүгээс баяр хүргэж, ажил, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР